"HeForShe" буюу "Тэр эмэгтэйн төлөө" хөдөлгөөн Монголд эхэллээ.

"HeForShe" буюу "Тэр эмэгтэйн төлөө" хөдөлгөөн Монголд эхэллээ.

2018-07-02

Хүйсийн тэгш эрх /Жендр/ нь зөвхөн эмэгтэйчүүдйн асуудал биш бөгөөд охид,  эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хөвгүүдэд адил тэгш хамааралтай хүний эрхийн асуудал юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүйсийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцоо, санаачилгыг дэмжих зорилготойHeForShe” буюу “Тэр эмэгтэйн төлөө хөдөлгөөн нь өдгөө дэлхийн 50 гаруй улсыг хамарсан хүйсийн тэгш байдлыг хангах нөлөө бүхий хөдөлгөөн болон хүрээгээ тэлж байна.

Тус хөдөлгөөн нь нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх зорилготой бөгөөд нийгэмд хүйсийн тэгш эрхийг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эрэгтэйчүүдийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх, уриалах, дуу хоолойгоо өргөх, үйлдлээрээ харуулахыг дэмжих явдал юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа Нэгдсэн Үндэсний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран энэхүү хөдөлгөөнийг албан ёсоор эх орондоо эхлүүлэх санаачилга гарган ажиллаж байна.

Энэхүү хөдөлгөөний Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төрийн ордны Их танхимд болох бөгөөд танай байгууллагын нийгмийн идэвхтэй, манлайлагч ажилтан, албан хаагчдыг дэмжин оролцож нийгэмдээ эерэг манлайллыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн танай байгууллагын хамт олныг heforshe.org хаягаар орж олон улсын хөдөлгөөнийг дэмжин эх орноо төлөөлөн нэгдэж, бүртгүүлэхийг уриалж байна

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: YOUTUBE.COM HEFORSHE, FACEBOOK.COM HEFORSHE