Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн дунд ангийн сурагчид робот угсарлаа.

Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн дунд ангийн сурагчид робот угсарлаа.

2018-09-12

"Монголын Бүтээлч Ирээдүй - Технологид суралцъя" хөтөлбөрийн хүрээнд "Миний анхны робот-3" ЕБС-ийн сурагчдад зориулсан Workshop арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Коосэн ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Цагааны Байгалмаа-гийн санаачилгаар 2018 оны 09 сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн дунд ангийн сурагчдыг төлөөлөн Ч.Батцагаан, Б.Бат-Ундрах, М.Аривжих, Б.Тэлмүүнээ, Х.Тэмүүлэн нар ур чадвараа сорин амжилттай оролцсон байна.

Мөн уламжлал ёсоор арга хэмжээнд оролцсон хүүхэд бүр өөрийн угсарсан цэвэрлэгч роботоо талархалын бичгийн хамт хадгалан авч үлдлээ.