"HeForShe" Arts week

2018-06-14

"HeForShe" Arts Week нь жил бүрийн 3 дугаар сарын 8-15ны хооронд дэлхийн олон улсын томоохон хотуудад зохиогддог, олны анхаарал, хүлээлт дунд болж өнгөрдөг арга хэмжээ юм. Одоо цагт урлаг уран сайхнаар дамжуулан хүмүүсийн санаа бодолд нөлөөлж, оюуны таашаал авчрахаас гадна шинэ ойлголт ухаарал зэргийг харамгүй хүртээх мөн хуваалцах боломжтой болсон билээ. НҮБ Эмэгтэйчүүд сангаас санаачилсан "Heforshe" аяны хүрээнд бүтэн долоо хоногийн турш жендерийн тулгамдсан сэдвүүдийн хүрээнд төрөл бүрийн үзүүлбэр, уран зураг, видео, боди перформанс зэргээр амьсгалдаг уг үйл ажиллагаа 2017 онд Лондон, Ла Паз, Амстердам, Стокгольм, Киев, Сао Паоло, Мехико Сити, Панама Сити, Мадрид хотуудад буухиалан маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрчээ.

Arts week