"Миний оролцоо - Монголын хөгжил" зохион бичлэгийн уралдааны тэргүүн байр тодорлоо

"Миний оролцоо - Монголын хөгжил" зохион бичлэгийн уралдааны тэргүүн байр тодорлоо

2018-05-30

ИДЭР ОЮУНЫ УНДРАА аяны хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын 9-10-р ангийн сурагчдын дунд Миний оролцоо Монголын хөгжил сэдвийн дор зохион байгуулагдсан эссе бичлэгийн уралдааны мань хариу өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гарлаа. II-р шатанд тэнцсэн нийт 12 оролцогчдоос шүүгчдийн комисс англи хэл дээр ярилцлага авч шилдэгийг нь шалгаруулан, батламж гардуулан гарын бэлгээр урамшууллаа. Сүүлийн шатанд Нийслэлийн 51-р сургуулийн 9В ангийн сурагч Наранхүү овогтой Билэгжаргал шалгарч батламж, гарын бэлэг, Канад улсад зуны зуслантай сургалтад хамрагдах эрх зэргийг гардан авав. Нийт оролцогчдодоо цаашдын сурлагад нь амжилт хүсэж, оюуны зам тань дардан байхын ерөөлийг дэвшүүлье!

Тэргүүн байр Н.Билэгжаргал

1.       Н.Бишрэл

2.       И.Даваажаргал

3.       О.Сарнай

4.       Ө.Амингоо

5.       М.Энхмөрөн

6.       А.Тэмүүжин

7.       М.Нандин-Эрдэнэ

8.       Д.Ундраа

9.       А.Энгүүн

10.   Б.Батзориг

11.   О.Хулан