"Хүүхдийн баярын мэнд хүргэе!"

"Хүүхдийн баярын мэнд хүргэе!"

2018-05-26

“Хүүхдийн баярын өдөр”-ийг тохиолдуулан тойргийнхоо хүүхэд багачуудад ТЗСО-ны авъяаслаг уран бүтээлчидтэй хамтран аялгуу дүүрэн тоглолтоор бэлэг барилаа. Хүрэлцэн ирсэн багачууддаа хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна! Мөн дуу бүжгийн тэмцээнд оролцож бэлэг авсан урлагын ирээдүйтэй арван бяцхан жаалууддаа дахин баяр хүргэе!

Эх орны ирээдүйн эзэд хүүхэд багачуудын дуу хуур, инээд баясал, хөгжөөн наргиан үүрд цалгиж аз жаргалаар дүүрэн байг ээ!

(05.26.2018)