Ерөнхий боловсролын дунд сургуулиудад даамын клуб байгуулна

Ерөнхий боловсролын дунд сургуулиудад даамын клуб байгуулна

2018-11-15

Ерөнхий боловсролын дунд сургуулиудад даамын клуб байгуулна

Монголын Даамын Холбооноос 2018 оны 3 дугаар сарын 15-ний өдөр 2018 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус холбооны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн А. Ундраа тэмцээнд амжилттай оролцсон даамчиддаа оюуны их спортод цаашид улам их амжилт гаргахыг хүсч шагнал гардуулан тус арга хэмжээнд оролцлоо.

Манай улс даамын спортоор олон улсын түвшинд өндөр амжилт гаргасан олон жилийн туршлагатай бөгөөд амжилтаа ахиулахад өсвөр үе, залуу тамирчдаа бэлдэх нь онцгой ач холбогдолтой. Даамын спорт мөн хүүхэд залуучуудын оюун ухааныг задлах, төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд эерэг нөлөөтэй тул Монголын Даамын Холбооны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн А. Ундраа нь зарим ерөнхий боловсролын дунд сургуулиудад даамын клуб байгуулахаар ажиллаж байна.