Хариуцлагатай уул уурхай

Хариуцлагатай уул уурхай

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ

Уул уурхайн салбар нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөрөнгө оруулалтын чиглэлд чухал үүрэгтэй билээ. 90 гаруй жилийн түүхтэй, өнөөгийн эдийн засгийн гол тулгуур баганын нэг уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хөгжлийн зорилготой уялдуулан, хариуцлагатай, ил тод, нээлттэйгээр хөгжүүлэх  асуудал тулгамдсан хэвээр байна. Орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, байгалийн баялгийг зохистой, өндөр үр ашигтайгаар ашиглан, баялгийн сан байгуулах нь хөгжлийн түлхүүр болохоос гадна ашиглах, нөхөн сэргээх, уурхайг нээх хаах үйлдлүүдийг стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэх нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үндсэн суурь нөхцөл болж өгнө. Үүний хамтаар орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийг уул уурхайн ашиглалтын нөхцөлийг харгалзан үзэж, хамтад нь авч үздэг хандлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улмаар УИХ-ын гишүүн А. Ундраа УИХ дотор “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулах санаачилга гаргаж, хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх зорилгоорУИХ-ын гишүүн А. Ундраа, Л.Амарзаяа, Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Б.Батзориг, Ц.Гарамжав, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нараас бүрдсэн бүлэг 2017 оны 02-р сарын 14-ны өдөр байгуулагдсан.

Хариуцлагатай уул уурхай хөгжүүлснээр иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоог бүхий л төвшинд хангаж ажиллах, шийдвэр гаргахад оролцуулах, иргэн олон нийт, төр засаг, хөрөнгө оруулагчид зэрэг тал бүрийн байр суурийг тусган, оролцоог тал бүртээ ашигтайгаар урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх билээ. Чухам ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, дотоодын төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх стандартыг уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали улсын стандартаас дутуугүй болгох болгох бололцоо Монгол Улсад бий. Салбарын сургалт, судалгаа хүний нөөцийн асуудлаар Монгол Улс Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох бололцоо ч мөн нээлттэй. Гагцхүү зөв тогтвортой бодлого, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин шаардлагатай тул тус бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх зорилготойгоор ажиллаж байна.

Бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А. Ундраа ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Оюу толгойн зэс, алтны уул уурхайн төслийг боловсруулан хэрэгжүүлж буй шатдаг занарын компани болон РиоТинто компанид зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Зорилго

Монголын уул уурхайн салбар хөгжиж байна. Налайхад хүрзээр эхэлсэн энэ салбар өнөөдөр Эрдэнэт, Оюутолгой зэрэг дэлхийн хэмжээний компаниудыг бий болгож, гүний уурхайн алсын зайны роботик, cave mining technology ашиглаж байна. Түүхгүйгээр ирээдүй гэж байхгүй. Түүхээрээ бахархах нэг хэрэг боловч ирээдүйг бүтээх нь өөр хэрэг юм. Одоо уул уурхайн салбарт шинэ үе, шинэ хандлага хэрэгтэй байна. Товчхондоо бол хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх хэрэгтэй. Ийм зорилгоор бидний хэсэг хууль тогтоогчид “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулсан.

Асуулт хариулт

Уул уурхайн салбарын бүх оролцогч талуудын, ялангуяа тухайн газар нутгийн оршин суугч иргэдийн эрхийг дээдэлсэн, байгал орчин цаг агаар, хүн амьтаны бие махбодид хор хохиролгүй, Монгол улсад тогтмол ашиг орлого оруулж байх төлөвтэй, дотоодын мэдлэг боловсрол болон олон улсын шинэ үр өгөөжтэй туршлагад үндэслэсэн, түүнчлэн нутаг дэвсгэрийн хууль ёсонд нийцсэн эрдэс баялаг эрчим хүчний салбар дахь уялдаа холбоотой, ил тод үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай хэмээн тодорхойлж болно.
Тухайн газар нутгийн байгаль орчин түүний онцлог, ард иргэдийн амьжиргаа болон нийгмийн бүтцэд шууд өөрчлөлт оруулах чадалтай газар зүйн байршилаас үл хамаарагч хүчин зүйл бол уул уурхайн салбар юм. Уг салбарт зайлшгүй тулгардаг орон нутгийн оршин суугчдын үнэт зүйлс болон түүх соёлын дурсгалыг хадгалах, байгал орчинд ээлтэй уурхайн ашиглалт хийх, ажилчид болон ар гэрийхэнд, уурхайн бүсэд харъяалагдах ард иргэдэд эерэгээр нөлөөлөх, засаглалын нягт уялдаа зэрэг шаардлагуудыг хангах үндэс нь хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх явдал яриангүй мөн юм.
Уул уурхай нь зах зээлд идэвхитэй бусад бизнесүүдийн адилаар ашиг орлогоо нэмэгдүүлж, салбарт эзлэх жингээ ихэсгэж, бүтээгдэхүүнээ тогтвортой эргэлдүүлэх зорилготой ч зарим онцлогууд, тухайлбал: ашигт малтмалын орд, илэрцээ дагаж онцгой бүсэд үйл ажиллагаа явагддаг учир тухайн газар нутгийн хүн хүч, нийгмийн онцлог, техникийн хөгжилийн бодит бадал дээр шууд буудаг, үйлдвэрлэлтэд хэрэглэгддэг нарийн технологиуд нь тун ярвигтай горим заалтуудыг агуулдагаас гадна дэлхийн зах зээлийн маш мэдрэг үнийн ханштай харьцдаг учир тухайн ажил эрхлэгчийн гадаад дотоод хүчин чадлаас хамаарахгүй эрсдэлүүд их тулгардаг.
Монгол улс Байгал орчины тухай болон Уул уурхайн багц хуулиуд дээр олборлолт хийх явцад нөхөн сэргээлтийн санг босгож эхлэх гэх мэтээр алхам бүрт зөв заалтуудыг маш сайн тусгаж өгч, хуулийн хэрэгжилтийг хангаж шахаж ажиллах зорилт тавьсан байдаг. Уурхайн ашиглалтын насжилтийн бүхий л шатанд буюу хайгуул, үнэлгээ судалгааны эхний шат, барилгын төлөвлөлт, бүтээн байгуулалтын удаах үе мөн идэвхитэй олборлолтын гол үед ч, цаашилбал уурхайг хааж, байгал орчны нөхөн сэргээлт хийж буцаан хүлээлгэж өгөх эцсийн шат хүртэл цогц системээр хэрэгжих бүрэн тогтолцоог нэвтрүүлэн ажиллах нь боломжтой зүйл бөгөөд хэдэн арван, хэдэн зуун жилийн хөрөнгө оруулалт болно.
Уурхайг нээж олборлолт хийж эхэлсэн цагаас тухайн газар нутгийн нийгэм эдийн засаг, байгал орчинд тодорхой нөлөөллүүд ажиглагдаж эхэлдэг. Уурхайг нөөц шавхагдах асуудлаас эхлэн улс орнуудын дипломат харилцаа хүртэл хэд хэдэн хүчин зүйлээс улбаалан бүр хаадаг. Мөн зарим тохиолдолд түр хаах жишиг байдаг. Уурхайн хаалт нь араасаа орон нутгийн нийгэм эдийн засаг, байгалийн нөхөн сэргээлт, сэлгэлт суурьшилт, дэд бүтэц байшин барилгын шилжүүлэг зэрэгийг дагуулж олборлолтын болон ойр орчмын талбайн цаашдын аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилготой, стратегийн ач холбогдол өндөр, шинжлэх ухааны ойлголт юм. Хаалтын төлөвлөгөөг хариуцлагатай, ул суурьтай судалгааны үр дүнд боловсруулан хэрэгжүүлэх нь олон улсын туршлагаас харахад маш чухал байна.
Ихэнхи хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч томоохон компаниуд тухайн орон нутгийн эрх ашиг, амар тайван байдлын төлөө бичил уурхай эрхлэгчид буюу хувиараа уурхай эрхлэгчидтэй хамтран, аль болох уялдаатай ажиллах зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл уг үзэгдэл нь ашигт малтмал олборлогч бүх улс оронд байдаг агаад төр засаг, уул уурхайн компаниуд болон ард иргэдийн өмнө хүлээсэн үүрэгээ ухамсарлан өөрсдийн зохион байгуулалт, үйл ажиллагааг нягтруулж хамтран ажиллах нь хувиараа уурхай эрхлэгчидэд нэн зохистой. Эргээд энэ нь тухайн олборлогчидод жижиг хэмжээний үйлдвэрлэл эрхлэх хэтийн боломжийг олгоход чиглэж байдаг нь орон нутгийн бичил уурхайг дэд салбар болгон өргөжүүлж, байрлаж буй газар нутгийн нийгэм эдийн засаг эрүүл мэндийн байдлыг сайжруулан , эрсдлээс сэргийлэх томоохон ач холбогдолтой.


Хариуцлагатай уул уурхай болон УИХ дахь лобби бүлгийг дэмжиж байвал доорх хэсэгт дарж санал хүсэлтээ илэрхийлнэ үү.