Хууль тогтоол

Хууль тогтоол

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

УИХ-ын гишүүн А. Ундраа “Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл”-ийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Ц.Гарамжав нарын хамт санаачлан 2016 оны 12 сарын 28-нд Улсын Их Хуралд  өргөн барьсан бөгөөд 2017 оны намрын чуулганы хэлэлцэх асуудалд орсон.

"Баяжуулсан хүнсний тухай" хуулийн төслийн тухай

Хүн амын эрдэс, витамины дутагдлын судалгааг түүвэрлэн авч үзвэл иргэдийн 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь витамин А-ийн, 42,4 хувь нь витамин Д-ийн дутагдалтай болохыг тогтоожээ.

Эрүүл мэндийн яамны Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7% өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4% нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7% нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, нас баралтын 80% нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байна.

Нийт ард иргэдийн аюулгүй, эрүүл, физиологийн хэрэгцээнд нь нийцэхүйц шимт, тэжээллэг хүнсээр хангах зорилгоор “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төслийг УИХ-ийн гишүүн А.Ундраа Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Ц.Гарамжав нарын хамт боловсруулсан.

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл батлагдсанаар шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх, мөн хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад ач холбогдолтой.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүн гарна
  • Шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх боломжтой.
  • Хүнс баяжуулах үйлдвэрлэл эрхлэх, баяжуулсан хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, савлах, шошгожуулах, хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох, экспортлохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бий болно.
  • Баяжуулсан хүнсийг баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх тогтолцоо бүрдэнэ.
  • Хүнсний аюулгүй байдал, хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.
  • Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториар хүнсний баяжуулалт, агуулгыг тодорхойлдог болсноор хэрэглэгчид, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж чанарын баталгаатай хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Дотоодын хүнсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчид, лабораториуд техникийн шинэчлэл хийж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болно.
Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан зохион байгуулсан ажил
  1. 2016 оны 9 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 5-нд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотод Харвардын Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулиас зохион байгуулсан “Монголын хүнс баяжуулах бодлого” сэдэвт хуралд оролцсон.
  2. 2016 оны 10 дугаар сарын 24-нд Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хуулийн төсөл боловсруулахад оролцож байгаа судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  3. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл-эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  4. Холбогдох яам, төрийн бус байгууллага, судлаач, эрдэмтдийн дунд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордны хурлын “В” танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  5. 2017 оны 6 дугаар сарын 9-нд НББСШУБХ, БОХХААБХ-той хамтран Төв Евро Азийн Шим тэжээлийн чуулганаар Төрийн ордонд болсон “Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль, эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг даргалсан.
Хуулийн төсөл боловсруулахад хамтран ажилласан хувь хүн, байгууллагууд
Овог нэр Байгууллага
1 А.Ундраа УИХ-ын гишүүний ажлын алба
2 Б.Батзориг       УИХ-ын гишүүний ажлын алба
3 Ц.Гарамажав УИХ-ын гишүүний ажлын алба
4 Л.Баяртулга ХХААХҮЯ
5 Д.Хишигжаргал ХХААХҮЯ
6 Б.Даваадулам ХХААХҮЯ
7 Л.Бямбасүрэн ЭМЯ
8 Б.Бямбатогтох ЭМЯ
9 Г.Чойжамц ЭМЯ
10 Б.Оюунчимэг ЭМЯ
11 Ж.Туяацэцэг ШУТИС
12 Ц.Сонинхишиг ШУТИС
13 Г.Энхбилэг АПУ ХК
14 С.Болорсайхан Витафит ХХК
15 Э.Баяржаргал Түмэн Шувуут ХХК
16 Б.Мөнгөнтуяа Түмэн Шувуут ХХК
17 Ц.Энхжаргал MHI
18 О.Батбаяр MHI
19 Ж.Бадамцэцэг MHI
20 М.Оюунсүрэн MHI
21 Л.Мөнхжаргал НҮБ-ын Хүүхдийн сан
22 Д.Ганмаа Харвардын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш
23 Д.Алтанхуяг Монголын Балетын сангийн тэргүүн
24 Болормаа Судлаач
25 С.Оюунбилэг Хуульч
26 Г.Наранбаяр Стратеги академи