Мэндчилгээ

Мэндчилгээ

Танд энэ өдрийн мэндийг айлтгая.

Агваанлувсангийн Ундраа миний бие 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, та бүхнийхээ итгэлийг хүлээж УИХ-ын 67-р тойрог буюу Баянгол дүүргийн 1,2,3,4,20 хорооноос сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг бол хууль тогтоох, хууль тогтоолын төсөл боловсруулах, иргэд сонгогчдынхоо дуу хоолой болж, байр сууриа илэрхийлэх явдал юм. Иргэн та бүхний санал, бодол УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүд, ард түмний элч гэгддэг УИХ-ын гишүүдийн санаачлан, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнд тусгалаа олох нь ардчилсан нийгмийн үндсэн нөхцөл төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Иймд Та миний цахим хуудсанд саатан зочилсноор УИХ-ын хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүд, миний санаачлан хэрэгжүүлж буй ажлын талаар бүхий л мэдээ, мэдээллийг авахын сацуу өөрийн санаа бодлоо санал хүсэлт хэсэгт илгээж  улс эх орныхоо сайн сайхан ирээдүйг цогцлоох үйлст хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Танд амжилт хүсье.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
АГВААНЛУВСАНГИЙН УНДРАА